Нууцлалын бодлого

Энэ сайт хоёр өөр үндэслэлээр мэдээлэл боловсруулдаг: нэг нь уншлагыг тань гаргахад заавал шаардлагатай, нөгөө нь зөвхөн таны зөвшөөрлөөр ажилладаг. Хоёуланг нь доор тусад нь тайлбарлав.

1. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл

Юу цуглуулдаг вэ. Уншлага гаргахад шаардлагатай хамгийн бага мэдээлэл: таны нэр, хүйс, төрсөн огноо, имэйл хаяг, мөн хосын тань нэр, хүйс, төрсөн огноо. Бид карт болон банкны мэдээлэл хадгалдаггүй — төлбөрийг QPay боловсруулдаг.

Хэрхэн ашигладаг вэ. Оруулсан мэдээллийг зөвхөн таны уншлагыг тооцоолох, үр дүнг харуулах, төлбөрийн баримт болон үр дүнгийн хуулбарыг имэйлээр хүргэхэд ашиглана. Энэ хэсэг нь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй тул доорх зөвшөөрлийн цонхноос хамаардаггүй — татгалзсан ч энэ мэдээлэл шаардлагатай хэвээр байна.

2. Зар сурталчилгааны хэмжилт (Meta)

Зөвшөөрлөөр ажиллана. Энэ хэсэг зөвхөн та сайт нээхэд гарч ирэх цонхонд “Зөвшөөрөх” гэж хариулсан тохиолдолд асаана. Зөвшөөрөл өгөөгүй үед Meta-д юу ч илгээгдэхгүй.

Хэнд, юу очих вэ. Зөвшөөрлийн дараа Meta Platforms-д дараах мэдээлэл очно: хөтчийн танигч (_fbp, _fbc күүки), таны IP хаяг, хөтчийн мэдээлэл (user agent). Хоёрдугаар шатанд буюу төлбөрийн явцад нэмж таны имэйл хаяг, төрсөн огноо, хүйс гурав SHA-256 хэшлэгдсэн хэлбэрээр илгээгдэнэ.

Юу хэзээ ч очихгүй вэ. Хосын тань ямар ч мэдээлэл Meta-д илгээгддэггүй. Мөн нэр — таных ч бай, хосынх ч бай — хэзээ ч илгээгддэггүй.

Улс хооронд дамжуулах. Meta Platforms нь АНУ-д байрлалтай тул энэ нь таны мэдээллийг Монгол Улсаас гадагш дамжуулж байгаа хэрэг мөн. Зөвшөөрөл өгөхдөө үүнийг анхаарна уу.

Татгалзах ба буцаан татах. Цонхонд “Татгалзах” гэж хариулж болно. Аль хэдийн зөвшөөрсөн бол хөтчийнхөө энэ сайтад хамаарах күүкиг устгаснаар зөвшөөрөл цуцлагдаж, дараагийн зочлолд асуулт дахин гарч ирнэ. Татгалзсан болон буцаан татсан аль ч тохиолдолд уншлага худалдан авах, үр дүнгээ авахад нөлөөлөхгүй.

3. Хадгалалт ба устгал

Оруулсан мэдээлэл болон уншлагын бүртгэл систем дээр хадгалагдана — бид түүнийг автоматаар устгадаггүй. Устгуулах хүсэлтээ доорх хаягаар илгээвэл бид ажлын 3 өдөрт багтаан устгана.

4. Хариуцагч

Хариуцагч: Заяаны хань.
Холбоо барих: info@ursgal.online — мэдээлэлтэй холбоотой аливаа хүсэлт, гомдлыг энэ хаягаар хүлээн авна.

Демо орчинд мэдээлэл зөвхөн локал өгөгдлийн санд хадгалагдана.

Нүүр хуудас